Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Хубилайн Цагаан түүх гэдэг зохиогчийн нэргүй зохиолд эх улсыг зовон зөхөж зонхилон хураахад хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт бидний улсад бидний улсад мө иен үзтэл зовоход нь ерөнхий гол болсноор хөдлөхийн дээд хөх Монгол гэв гэжээ.
2012 оны 05 сарын 14
Умар зүгийн нүүдэлчин овог аймгуудыг хятадын түүх сударт харилцан адилгүй нэрлэсээр иржээ. Манай тооллын амнөх 10 дугаар зууны үеэс урьдах хятадын эртний Ша улсын үед “Сюнь-юй” Жоу улсын үед “Шань-Юнь” Чин ба Хан улсын үед “Шүн-Нү” гэж тус тус тэмдэглэн иржээ. Монгол гэдэг нэртэй төсөөтэй аялгуу нь хятадын Тан улсын үеэс эхэлж хятадын түүх судруудад бичигджээ.
2012 оны 05 сарын 07
Монгол гэж Мон-голынхон гэсэн биш Монгол гэдгийн гол хасагдаж мон-ынхон буюу мон-ын хүмүүс гэж гу-олон тоо, л-хүн гэсэн утгатай хоёр дагаврыг монд залгаж Монгол болгожээ. Эсхүл монголын гул гэдэг бол олон тооны ууд дагавар байж болно. Монголчууд ууд гэх олон тооны дагаварыг уул гэж хэрэглэдэг заншил бий. Монголын мон гэсэн үг монгол үг бөгөөд Мон гэдэг үг элбэг, их, олон гэсэн утгатай үг болохоор монгол гэсэн үгийг одоох үг болговол ихийнхэн буюу элбэгтийнхэн, эсхүл ихийн хүмүүс буюу элбэгтийн хүмүүс гэсэн үг болно. Эндэх их, элбэг гэсэн үг бол хуучны мон гэсэн үгийн утга, ийнхэн буюу ийн хүмүүс нь гул дагаврын утга болно.
2012 оны 05 сарын 03
Нүүдэлчин аймаг дээр үед үнэхээр нэрээ аймгийн зонхилогчийн нэрээрээ нэрлэдэг заншилтай байснаас гадна бас орших газар усныхаа нэрээр нэрлэдэг заншилтай байсан нь үнэн юм. Монгол гэдэг үгийн гарал үүслийн талаар Ванчинбалын Инжинаш, Банзарын Дорж, Грумм-Гружимайло нар Мон буюу Мөн гэдэг голын хажуу амьдарч байснаас Монгол болсон гэдэгт санал нэгдэж байна.
2012 оны 05 сарын 01
Учир нь хятадын түүхэнд Монголын “Монгол” гэдэг үгийг зүрчидтэй байлдсан Ши-бэй-мэн-гү гэдгийн “мэн-гү” гэдгээс ондоогоор тэмдэглэв Чингэсийн улсдаа өгсөн Монгол хийгээд Ши-бэй-мэн-гол хоёр ондоо үндэстэн байсан бөгөөд Чингэсийн монгол бол Зүрчидын баруун талд байсан нөгөө Ши-бэй-мэн-гол бол Зүрчидийн зүүн талд байжээ.
2012 оны 04 сарын 20
Монгол гэдэг нэрийг Хятадын түүхч нөхөр Лү жин-и Монголын нууц түүхийг үндэслэж Монголжингуа гэдэг нэртэй холбож үзжээ. Монголжингуа гэдэг эмэгтэй бол Боржигдай мэргэний хатан болно. Боржигдай мэргэн хэдийд байсныг Пэрлээгийн тодорхойлсноор бол манай эрний 925 онд төрсөн юм байна.
2012 оны 04 сарын 14
Монголчуудын үүсэл гарлын тухай Монголч эрдэмтдийн тоймгүй олон зохиол бүтээлтэй танилцаж болох боловч Монголчууд хэдий үеэс угсаатан болон бүрэлдсэн, өвөг Монгол нь ямар хэлтэн байсан тухай маргаантай таамаглал бий. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг судлахад хамгийн түрүүнд хүний үүсэл гарлын тухай асуудлыг гүнзгий авч үзэх нь зүйтэй. Өвөг дээдсийн маань тодорхойлсноор "Мянган амьтны манлай, түмэн амьтны түрүү" хүний үүслийн талаар олон эрдэмтэн таамаглал дэвшүүлэн оюун ухаанаа уралдуулсаар өдийг хүрчээ
2011 оны 12 сарын 09
Хүннү гүрэн МЭӨ 209 – МЭ 93 оршиж байсан. Анх Модунь Шаньюй хан болж байгуулсан. Мандан бадрал: МЭӨ 198 онд Хан улстай найрамдлын гэрээ байгуулж 50 жилийн турш алт мөнгө, тариагаар алба авч байсан, Торгоны их замыг хяналтандаа байлгасан. Уналт: Хүннү гүрний захиргаанд байсан Сяньби нар Тан улстай нэгдсэн, МЭӨ 48 онд Ар, Өвөр гэж 2 хуваагдаж өмнөд хэсэг Хан улсын харъяат болсон. Гадаадын улсууд довтолсон. газар нутаг Байгаль нуур, Ил тарвагатай, Ляохэ голын эх, Цагаан хэрэм Хүннү гүрэн нь монгол нутаг дахь анхны төрт улс бөгөөд хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон. Албан ёсоор МЭӨ 209 оноос буюу Модун шаньюй хаан ор сууснаас энэ гүрний он тооллыг тооцдог. Эртний төрт улсуудын нэгд зүй ёсоор оруулдаг
2011 оны 12 сарын 09
Дарьгангачуул нь Сvхбаатар аймгийн нутагт оршин суух бєгєєд нутагласан газар Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Эд нар нь угтаа 1690-ээд оны сvvлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох vест Манжийн хааны тємєр сvргийг адуулгахаар цахар, халх, єєлдєєс татаж халхын Тvшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сvрэгчин хvмvvс болно.
2011 оны 12 сарын 08
Монгол нэгэн аймаг. Одоо Монгол улс, Оросын холбооны улс, БНХАУ-д бүлгээрээ оршин амьдардаг. Торгууд нь Хэрээдийн Ван xаны торгон цэргийн зохион байгуулалтаас анх үүссэн ба Монголын Их Гүрний бүрэлдхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай. Тэд урьд нь Хангайн нурууны зүүнтэйгүүр нутаглаж байсан байна.
2011 оны 12 сарын 08