Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Авирмэдийн Дариймаа 1932 онд Дорнод аймгийн Баян Уул сумын нутагт, Шогжид гэдэг газар төржээ.
2013 оны 05 сарын 18
Жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаагийн дээд өвөг Сэцэн хан аймгийн Гадин засгийн хошууны Зүүн Хүрлүүд овгийн (Одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум) харъяат ард гаралтай Сүхбат нь XIX зууны үеийн хамгийн хүнд албын нэгэнд тооцогдох өртөөний улаачаар Ховд замын "Халх 20" хэмээх Хаалган-Улиастайн өртөөнд хүү Алтанхуягийн хамт нэг насыг барсан ажээ.
2013 оны 05 сарын 17
Дондогдулам арван тавдугаар жарны модон нохой жилийн нохой сарын шинийн арван тавны могой өдөр буюу аргын 1874 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу одоогын Хэнтий аймгийн Баян-Адрага сумын "Дуурлиг" хэмээх газарт Цэнд хиагийн гэр бүлд мэндэлжээ. Тэднийх олон хүүхэдтэй айл байсан байжээ.
2013 оны 05 сарын 16
Үнэн сүсэг бишрэл төгссөн Очрай бат сайн хаан хэмээн алдаршсан халхын Түшээт хан Чахундоржийн ач, дархан чин ван Дондовдоржийн хатан Чингүн нь манжийн Энх Амгалан хааны охин байв. Чингүн хатныг хичээнгүй Амарлингуй гүнж гэдэг байсан бөгөөд манж нэр нь Гингтүн элхэ гэдэг байжээ.
2013 оны 05 сарын 15
........ Хүн орилолдож, морьд янцгаан, буу нижигнэж, харвасан сум исгэрэлдэн байгаа чимээ анир чих дүлийрүүлэн байлаа. Их голын сав хөндий, хоёр талын уулсын оройг тултал утаанд бүрхэгджээ.
2013 оны 05 сарын 06
Занабазар хөвгүүнийг баруун зуугаас ирсэн даруйд Бат Өлзийт өргөө бүтээх санааг хан аав нь сэдэж, бэлдсээр өнөө хүрчээ. Энэ ажлыг сэдэхэд Ханджамц хатан гол санаа өгчээ.
2013 оны 04 сарын 30
........ Бага үд хэвийх үед Чин Тайгал хатан үзэж байсан номоо хаагаад багачуулын бичгийн өргөөнд мориллоо.
2013 оны 04 сарын 25
Хорчин болон Өвөр халх нь манжийн олон аймагтай хамгийн ойр оршиж байсан тул Манж гүрнийг үндэслэгч Нурхач баатар монгол аймгуудтай ургийн холбоо байгуулахдаа, эн тэргүүнд эдгээр олон аймгаас гардан эхэлсэн байна.
2013 оны 04 сарын 12
Юнгэн хатан бол Ойрад аймгийн Хирагуд овогтон бөгөөд эцэг нь Жээхэн Аха гэгч байжээ. Түмэдийн Алтан хан ид хүчирхэгжиж байхдаа 1558 онд шар уйгарчуудаас алба гувчуур хурааж, урьд өмнө тогтоосон харилцаагаа бэхжүүлэхийн төлөө өөрийн биеэр их цэрэг авч, баруун тийш дайлжээ.
2013 оны 04 сарын 08
Мандухай сэцэн хатан бол Түмэд аймгийн Энгүд овогтон бөгөөд 1448 оны луу жил Цоросбай Төмөр чинсаны гэрт төржээ. Түүнийг мэндэлсэний дараахан Эсэн тайш түүний эцэг Чоросбай Төмөрийг 1451 оны үед шинэхэн байгуулагдаад байсан Ойрад- Монгол улсын чинсангаар томилжээ.
2013 оны 04 сарын 03