Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
1932 оны намар цаг Завхан нутагт хаврын урь оржээ. Машины жигд хүнгэнэх дуунд бүүвэйлэгдсэн зэвсэг бүхий цөөн хүмүүс эн тэрийг ярилцан ихэд хянамгай явцгаана. Замын дагуу дайралдсан адуун сүрэг үргэж дэрсэн дотроос хаяа нэг туулай гарч давхихаас өөр юм үл үзэгдэнэ.
2013 оны 06 сарын 25
1940 оны 3 дугаар cap. Хаврын урь орж цагийн аяс наашилсан боловч урин дулаан цаг ирэх бас ч болоогүй байв. Торгууд Алыиаа хошуудад явж манай улсаас бичиг захидал хүргэхийн ялдамд газар орны нөхцөл, хилийн цаана буй гоминданы цэрэг зэвсгийн байдлыг тагаан мэдэх чухал даалгаврыг төвөөс Гэндэн нарт өгчээ
2013 оны 06 сарын 25
Гадаад гүрний нутагт яваа тагнуулчин гэдэг дандаа хүмүүсийн дунд байж тэдний хэнтэй нөхөрлөвөл овоо олз олох вэ гэж сайн муу талыг нь шинждэг болохоор Долнуур хотын тамгынхнаас Дэндэвт нэг хүн ихэд таалагдан анхаарлыг татжээ. Тамгын бичээч бол урт чихтэй, юм юмыг олчих хүн гэдгийг тэрбээр сайн мэднэ.
2013 оны 06 сарын 24
Гуч. НАМЖИЛЫН ХАЯНХЯРВАА Н.Хаянхярваа нь 1885 онд Богд гэгээний шавийн отог одоогийн Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын нутагт малчин ард Намжилын отгонхүү болон төржээ. Түүнийг арваад настай байхад нь эцэг нь нас барж, бага балчир наснаасаа амьдралын хүнд бэрхийг амсаж эхэлжээ. Н.Хаянхярваа 1900 оид эх нутгийн хилийн дээс алхаж, алс тэртээ орос торгуудын нутагт очиж, гурван жил суралцаж, Чойрын зэрэг ном эрдэмд зүгширч ирээд, Хүрээ хийдийн газраа хэдэн жил Чойрын ном заажээ. Тэрбээр 1913 онд дахин Халимагг очиж ажиллаж байгаад, 1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн үүсч орос орны байдал төвөгтэй болсон тул дайны хөлөөс дайжсан хүмүүс Турк улс руу дүрвэн гарахад мөн тэдэнтэй хамт английн хөлөг онгоцонд сууж, Хар далайгаар явсаар Станбул хотноо очжээ. Тэнд таван жил шахам амьдрахдаа өдөр тутмын амьдралын шаардлагаар эсперанто болон турк хэл бичиг сурч, улмаар сонин хэвлэлээс орос оронд Октябрийн хувьсгал ялсан тухай мэдээ сэлтийг олж үзээд, Москва хот дахь эсперанто хэлний холбоотой захидлаар харилцаж улмаар түүгээр зуучлуулан орост очих зөвшөөрөл аваад Новороссийскоор дамжин Ростов хотноо ирж, тэндэхийн ДХГ-ынханд учир явдлаа хэлж танилцуулан зөвшөөрөл авч, 1918 оны эхээр Халимагт очжээ. Ийнхүү тэрбээр харийн газар олон жил амьдрахдаа Богд хаант Монгол улсын ЗГ-аас тусгай үүрэг авч, хилийн чанадын улс төрийн нөхцөл байдал түүн дотроо монголтой хамааралтай асуудлаар мэдээ олж дамжуулдаг байсан бололтой. Иймээс түүнийг Хаант Орос улсад улсын тусгай зардлаар явуулаад ард үлдэж хоцорсон эхийг нь улсаас тэжээн тэтгэж байжээ. Түүний энэ байдлыг оросын судлаач Олег Шишкин дурьдахдаа "Хаянхярваа бол оросын мартенист буюу ид шид, ховс, бодол дамжих, далдыг үзэх гэх мэт нууцийг сонирхох, түүгээрээ уламжлан дорно дахины шашин өвийг судлах бүлэглэлийн үйл ажиллагаанд хамрагдаж байсны хувиар тэр үеийн оросоос дорно дахинд явуулах хэтийн бодлого, зорилготой ямар нэгэн хэмжээгээр холбогдож нэвтрэн орсон гэжээ. Богд хаакг Монгол улсаас явуулж байсан тагнуулын үйл ажиллагаанд оролцож байсны хувиар шанзав Бадамдорж, чин ван Дашдэндэв нар лам нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж, Да амбан Магсар бэйс харчуулын дотор тагнуулын ажил зохион байгуулж байхад Богдын дэргэд шадар байсан Баатар захирагч гадаадъш тухай мэдээг нэгтгэн Богдод өгдөг байсан зэргээр төрийн тэрхүү нууц зохион байгуулалтыг тодорхой сайн мэддэг байжээ. Нөгөө талаар европын улсуудын улс төрийн байдал хурцадмал, дайн байлдаантай тэр үед Н.Хаянхярваа өөрийн биеийг аюул осолгүй авч явж чадсан нь тусгай мэдлэг дадлага эзэмшсэнийх бөгөөд хүлээсэн тагнуулын үүрэг зорилтоо биелүүлэхийн тулд орос, турк, эсперанто хэлийг сайтар сурч, очсон явсан газрынхаа эрх баригчид улс төрийнхөнтөй ая эвийг нь олж ажиллаж чаддаг байжээ. Н.Хаянхярваа 1922 онд Москва хотноо Монголын элчингийн газар ирж, зарлагын ажил хийх болсон ба тэр үедээ МХЗЭ-д гишүүнээр элсчээ. Монгол улсын Цэргийн яамнаас Н.Хаянхярвааг цэргийн комиссараар ажиллуулахаар дуудсан учир 1923 оны эхээр эх орондоо буцаж иржээ. Харийн газар явж, элдвийг үзэж хашир суусан тэрбээр эх орныхоо дуудлагыг гүнээ хүндэтгэн, сурсан мэдсэн болгоноо монгол орондоо зориулан, чаддаг бүхнээ хийхээр чармайн зүтгэж эхэлжээ. Түүнийг 1925 оны 6 дугаар сараас ДХГ- ын комиссараар, 1926 оны 11-р сарын 17-цд даргаар нь томилон ажиллуулсан нь түүнийг ЗХУ-ын улс төрийн бодлого, үйл ажиллагааны арга барилыг сайн мэддэг, хэн хүний хэлсэн үгийг аялдан дагадаггүй, өөрийн бодолтой бие даасан бодлого явуулах чадвартайг нь Ерөнхий сайд Б.Цэрэндорж ахмад хашир хүний хувьд гярхай ажиглаж, коминтерн, ЗХУ болон Япон Хятад улсаас монголд явуулж буй бодлого үйл ажиллагааны учрыг ялган салгаж сөрөн зогсож, элдэв будлианыг зохицуулж чадна гэж үзээд түүнийг сонгон авч, ДХГ-т томилон ажиллуулжээ гэж үзэх үндэстэй юм. Улс орны гадаад дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах чухал байгууллага болох ДХГ байгуулагдаад удаагүй, тэгээд ч зөвлөлтийн хэв маягаар зохион байгуулагдсан төдийгүй зөвлөлтийн сургагч нарын заавар чиглэл давамгайлж байсан учир тэдний санаачлага, шуут үйлдлээр завхрал нугалаа хийж, монголын улс төрийн зарим зүтгэлтэн сэхээтнийг устгаж, тус улсын аливаа бүх ажилд шуут хутгалдан оролцох болсон нь нам төр засгийн удирдах албан тушаалд ажиллаж буй эрүүл саруул бодолтой, эх оронч зүтгэлтнүүдийн сэтгэлийг түгшээж байсан билээ. Ийм нөхцөлд Н.Хаянхярваа тус улсад болон ДХГ-т ажиллаж байсан сургагч нарын үйл ажиллагааг нарийвчлан хянаж хараандаа байлган, дураар загнах явдлыг зогсоохын тулд тэднийг тагнаж байжээ. Мөн захирах захирагдах ёсыг хатуу баримтлан: "Сахилга дэг журмыг ДХГ-т ажиллаж байгаа хэн боловч адилхан сахих ёстой. Гадаадын харьяат сургагч нар илүү эрх дарх эдлэх ёсгүй" гэж үзэж байв. Газрын даргаас гаргасан тушаал зөрчигчдийг удаа дараа шийттэн арга хэмжээ авч байсан бөгөөд тухайлбал: цэргийн бөгөөд хязгаарын хэлтсийн байцаагч Александр Золотухинийг 7 хоног сахилгын гянданд хорьж шийтгэн, тус газрын ерөнхий сургагч Яков Григорьевич Блюмкинийг албанаас халж улмаар тус улсын хязгаараас хөөн гарган, тус газрыг зөвхөн Цэргийн зөвлөлд мэдээлэл өгч байхыг Элбэгдорж Ринчино шаардахад "Бид мэдээллээ ЗГ-т өгнө. Та нар тэндээс ав" гэсэн хариулт өгч байсан нь бие дааж ажиллаж эхэлсний баталгаа байв. Түүнчлэн ДХГ-ын эсэргүүцэн тагнах ба тагнуулын ажлыг сэргээсний үндсэн дээр хятадын зүгээс ирүүлж байсан хар архи, хар тамхийг хязгаарлан, улсын хэмжээгээр галт зэвсгийн эзэмшилт хөдөлгөөнийг хараа хяналтандаа авч чадсан байна. Мөн түүний үед Ардын Засгийн эсрэг бослого гаргахыг уриалж, бослого тунхаг гаргасан, ЗОУ-ын харьяат Гочоолин, Гаврилов нарын хэргийг, Цэцэрлэг Мандал уулын аймаг Гурван сайхан хошууны туслагч Өлзий нарын засаг төрийн эсрэг тэрсэлсэн хэрэг, Хайлаарын дээрэмчидтэй нийлэн тус улсын нутагт нэвтрэн ирж дээрэм хийн хүн алахад оролцож явсан Батаагийн хэрэг, 1928 онд буриад Амшино, Банзрагч, Маньбазар нар байлдааны буу нууцлан дарж, хүмүүсийг элсүүлэн бослого гаргахыг оролдсон зэрэг хэргүүдийг илрүүлэн шийтгэсэн байна. 1927 онд тус улсад ажиллаж байсан уурхайн нэг инженерийг германы тагнуул мөн Инокучи гэгчийг япон тагнуул болохыг тагнан боловсруулах хэргийн дүнд тогтоосон учир тааламжгүй этгээд хэмээн үзэж хөөн гаргаснаар зогсохгүй Зөвлөлтийн тагнуулын байгууллагаас тусгай даалгавартай ирсэн Жалсанов Дашцэрэнг тагнуул болохыг илрүүлэн, түүнтэй холбоо тогтоосон В.В.Катков хэмээх сургагчийг тэр даруй нутаг будааж, 1928 оны зун Тройцкосавскаас Алтанбулагт тагнуулын даалгавартай ирсэн Н.Жалсанг илрүүлэн баривчилж, ДХГ-т авчран хоёр cap шахам мөрдөж хэргийг нь хүлээлгээд улсын хилээс хөөн гаргажээ. Н.Хаянхярваагийн хийсэн нэг томоохон ажил нь улсын торгон хилийн хамгаалалтыг бэхжүүлсэн явдал юм. Түүний хүчин чармайлтаар ДХГ-ын харьяа орон нутагт бүгд 14 салбар байгууллагатай болсон ба эдгээр ангиуд нь хил хамгаалах, хил нэвтрэгчдийг шалгах, хорио цээртэй бараанаас сэргийлж байснаас гадна хулгай дээрэм зэрэг эрүүгийн ноцтой гэмт хэргүүд, тагнуул үйлдэх, улс төрд тэрсэлсэн зохион байгуулалттай гэмт хэргүүдийг илрүүлэх зэрэг үүрэг хүлээсэн байна. Гэвч Н.Хаянхярваа ЗХУ-аас монголд ажиллаж байсан сургагч мэргэжилтнүүдийн үйл ажиллагааг хянаж, тэдний тагнан турших, хутган үймүүлэх зэрэг үйл ажиллагааг байнгын хараа хяналтанд авч, нам засгийн удирдлагад мэдээлж байсан явдал нь коминтернийхний дургүйцлийг хүргэж, эгзэгтэй боломжийг тааруулан албан тушаалаас нь зайлуулж, дараагийн шатны арга хэмжээг авахуулахад бэлтгэх ёстой хүний нэг болжээ. Улмаар түүнийг 1928 оны сүүлчээр ДХГ- ын даргын албанаас чөлөөлж, өөр ажилд томилж, Лхүмбийн хэрэгт хутгалдуулан баривчилж хэлмэгдүүлсэн байна. Түүнийг БНМАУ- ын Дээд Шүүхийн Бүгд Хурлын 1968 оны 9-р сарын 6-ны 017 дугаар тогтоолоор гэм буруугүй хэмээн цагаатгасан билээ.
2013 оны 06 сарын 24
1930-аад оны гадаад тагнуулын албаны чиглэлээр ажиллаж байсан шилдэг олон туслах хүчний нэг нь Сүхравдангийн Чой юм. С.Чой ДХГ-ын гадаад тагнуулын албанаас Шинжааны чиглэлд зохиосон 1931-1934 оны цуврал арга хэмжээнүүд болон 1944 оны Ховог сайрын, 1945 оны Ил Тарвагатайн уйгар, монгол ястны эрх чөлөөний тэмцлийг дэмжин тусалсан, 1947 оны Оспаны түрэмгийллийг таслан зогсоох арга хэмжээнүүдэд оролцож явсан Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө үнэнчээр зүтгэсэн, аймшиггүй зоригт, эх оронч, бахархан дуурсагдах гавьяатай тагнуулчдын нэг байлаа.
2013 оны 06 сарын 24
13 дугаар Далай ламтай үзэл бодол, эрх мэдлийн зөрчлөөс болж Төвдөөс гарч, хятадын зүүн хойд хэсэг болон өвөрмонголоор сууршин амьдарч яваа 6 дугаар Банчинбогд Гэлэннамжилыг гоминданы хятадын Засгийн Газар, түүний тусгай албад, японы Квантуны армийн цэргийн тагнуул, цагдаагийнхан ашиглан Монгол улсын эсрэг дайсагнасан ухуулга сурталчилгаа хийх, дүрвэн очсон монгол иргэдийн сүсэг бишрэлийг далимдуулан Банчинбогдоор нөлөөлүүлэн түүний нэрээр төрсөн эх орноос нь эсрэг ажиллагаанд нь татан оролцуулах явуулга улам идэвхжиж байв.
2013 оны 06 сарын 14
Самын Гомбожав Хэнтий аймгийн Баян-Уул суманд 1901 онд төржээ. 1938 оны 7-р cap монгол нутаг цэцэг ногоонд умбаж, цэнхэр униар тэнгэрт тулсан, сүү цагаа, дуу хуур бялхсан ид сайхан цагаар "Үзэг" хэмээх нууц нэртэй Гомбожавын ахалсан манай тагнуулууд Замын-Үүд орохоор мордов.
2013 оны 06 сарын 13
1943 оны 9 дүгээр cap. Цэрэн-Орги оргодол Цэрэнжавын итгэлийг хүлээн гадаадад оргохоор бэлтгэлээ ханган, өдрөө товлоод хүлээж байсан үе. Гэтэл түүнд төвөөс шинэ үүрэг ирж бас нэг хүнийг хамт авч гадаадын нутгийн гүнд суурьшуулахыг даалгасан байна. Цэрэнжав бол хэрэгт орж шийтгүүлж байсан хүн тул хартай сэртэй, эмзэг сэтгэлтэй, хирийн юманд итгэдэггүй хүн байлаа. Хоёрхон биеэрээ оргоно, нууцийг хоёр биендээ хадгална гэж тохирсон ч байлаа. Гэтэл Цэрэнжавын огтын танихгүй хүнийг хэрхэн юу гэж хэлэх, авч явах тухайгаа Цэрэн-Орги олон хоног боджээ.
2013 оны 06 сарын 10
1948 оны 6-р сарын нэгний өдөр маршал Чойбалсан их ажилтай байлаа.
2013 оны 06 сарын 10
Батмэнд овогтой Бүрэнтөгс 1906 онд хуучин торгууд хошуу, одоогийн Ховд аймгийн Булган сумын нутаг Булган голын Шар хулс гэдэг газар Батмэндийн хоёрдугаар хүү болон төржээ.
2013 оны 05 сарын 28