Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Монгол Улсын заан Долгорсүрэнгийн отгон хүү Давгадорж 1980 оны 9 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотноо төржээ. Долгорсүрэн зааны хөвгүүд хар багаасаа л ноцолдож өссөний дээр хоёр ахдаа жаахан шоглуулчих гээд байдаг Дагваа хүүхдийн зангаар "Ингээд байвал энэ хоёрт насаараа дээрэлхүүлэх юм байна. Спортоор хичээллэх хэрэгтэй" хэмээн багын хэрсүү ухаанаар бодож байсан гэдэг. Түүний анхны спорт нь жудо байлаа
2013 оны 05 сарын 13
Олимпын аварга төрнө гэдэг улс үндэстэнд ямар их бахдал, урам зориг, хүсэл эрмэлзэл авчирдаг гэдгийг монголчууд мэдэх билээ.
2013 оны 05 сарын 11
Зэвэгийн Ойдов 1949 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. 1967 онд болсон өсвөр үеийн УАШТ-д анх түрүүлсэн нь түүний тамирчны яруу алдарт замналын эхлэл байжээ. Үндэсний бөхийн аймгийн заан цолтой Ойдов монголоос анх удаа чөлөөт бөхөөр дэлхийн аварга цол хүртэж, улмаар дэлхийн хошой аварга болсон дэлхийд цуутай бөх бөлгөө.
2013 оны 05 сарын 09
Бат-Эрдэнэ 1964 оны зургадугаар сарын 7-нд Өндөрхаан хотноо төржээ. Бадмаанямбуугийн тавдугаар хүү Бат-Эрдэнэ багаасаа бөхөд дур сонирхолтой байжээ. Өндөрхаан хотод болсон 8 жилийн сургуулиудын үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд 5-р ангид сурч байхдаа барилдсан нь бөх болох анхны нь замнал болжээ.
2013 оны 04 сарын 29
Морин жилийн өвлийн сард Увс аймгийн Хяргас сумын, хуучин Дэжээлингийн хүрээлэнгийн туурин дээрх төвийн хүн эмнэлэгт Хорлоо ээжийнхээ 37-ны жилд нэгэн хүү мэндэлсэн нь цагийг эзэлсэн их аварга Баянмөнх байжээ. Хүүгийн авсан ээж, бага эмч Түнжин хөвгүүнийг хоёрдугаар сарын 2-нд буюу их жанжины мэндэлсэн өдөр төрлөө хэмээн бэлэгшээж Сүхбаатар гэдэг нэр өгчээ.
2013 оны 04 сарын 23
Ардын хувьсгалын жилүүдэд Монгол үндэсний бөхийн дархан аварга хэмээх эрхэм дээд цол хүртсэн хуруу даран тоологдох цөөхөн хүчтэнүүдийн нэг Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпын мөнгөн медальт, ДАШТ- ний хүрэл медальт Жигжидийн Мөнбат нь 20 дугаар зууны Монгол Улс, монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит домогт алдарт бөх билээ.
2013 оны 04 сарын 19
амдин аварга 1931 оны хавар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг, Уйлган голын хөвөөнөө хөдөөгийн нэгэн эмэггэйн ууган хүү болон мэндэлжээ.
2013 оны 04 сарын 18
Их аварга Түвдэндорж 1915 онд хуучнаар Түшээт хан аймгийн Ахай гүн Лувсанхайдавын хошуу буюу одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт Сэлэнгэ аймгийн Гурван эвэртэй гэдэг газар мэндэлжээ.
2013 оны 04 сарын 15
Дайчин Вангийн ах дүү хүчит хоёр аваргын томыг нь Гомбо буюу Лувсанжамбаа аварга гэдэг байжээ. Тэрбээр 1868 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг Цөнгөрөгийн голд / Одоогийн Булган аймгийн Сайхан сумын нутаг/ ард Шагдарын гуравдугаар хүү болон мэндэлжээ.
2013 оны 04 сарын 01
Буур хэмээх Жамьян аварга Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Цахиур сумын нутагт 1899 онд төрсөн байна. Нацаг гуайнх хэдэн сарлагтай цөөн хэдэн хоньтой айл байжээ.
2013 оны 01 сарын 16