Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Монголчууд төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлсэн ховдыг чөлөөлөх тулалдаан

    1912 онд Нийслэл Хүрээнээс Сандо амбаныг хөөн Богд хаант Монгол улсыг байгуулж, тусгаар тоггнолоо тунхагласан боловч хамгийн хэцүү зорилт үлдсэн байв. Энэ бол баруун хязгаарт үүрлэсэн манжийн эзэрхэг цэргийг цохин зайлуулах явдал байв. Энэ зорилгоор Нийслэл Хүрээнээс 1912 оны зуны эхэн сарын шинийн 9-нд Богдын лүндэнгээр 500 цэрэг авахуулан мордуулсан Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар Улиастайд ирэв. Энэ цэрэгт Горлосын Тогтох тайжийн цэргээс Гэндэн, Лaacaг, Найданжав, Насантогтох нарын 48 хүн оролцож явжээ. Эд бол манж хятад цэрэгтэй удаа дараа байлдаж байсан дайчин эрс байв. Ховдын байдал нэн яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байсан тул С.Магсаржав нар Ховдын тойрог, Урианхайн хязгаарт цэрэг татлага яаралтай зарласан боловч эхний үед явц муутай байлаа. Энэ үед баруун монголыг эзэгнэнхэн төрж байсан хүн бол Жа лам хэмээн алдаршсан Дамбийжанцан байв.

 

   Хүрээнээс ирсэн нөхдүүд монголын түүхэнд сайн, муугаараа цуутай ул мөр үлдээсэн чухам л энэ Жа ламын тусламж нөлөөг авсан бөгөөд тэрбээр өөрийн хамаг нэр хүнд, сүр хүчээр баруун монгол, урианхайг хөдөлгөж, Ховдыг дайлахаар болжээ. Улмаар Дөрвөд далай ханы ахмад хүү Түмэндэлгэржав дөрвөд, баяд нийлсэн 700-гаад цэргээ авч Жалханз хутагтын дэргэд, мөн Урианхайн Гомбодорж 300 цэрэгтэй Улаангомд, түүнчлэн Урианхайн Ши бэйсийн 17 сумын 300 цэрэг нэмэн ирснээр цэрэг дайчилгааны ажлын явц түргэсч ирэв. Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар Улиастайгаас мордож баруун хоёр аймгийн 400 гаруй цэргийг замдаа авч, Ховдын босго Хар усны өртөөний орчим очоод, эртний Манлай баатар Ж.Дамдинсүрэн монгол цэргийн  Уламжлалыг дагаж цэргээ хороо, анги, арванаар хуваан Тэгшлэн засч,арван хүнд галын дарга,50 хүн тутамд ангийн дарга,дөрвөн анги тутамд хорооны дарга, жагсаалын дарга бичээч тус тус томилон журамлажээ. Тэгээд хотыг чөлөөлөх төлөвлегөө боловсруулахдаа, юуны өмнө хотыг бүсэлж, гадагш харилцаа бариулахгүй болгохыг урьтал болгожээ. Энэ нь их буу байхгүй, буу зэвсэг муутай монгол цэргуүдэд эсрэг талаа туйлдуулан, хүчийг нь сулруулан ялах сайн арга байв.

 

    Нэг өдөр хотын байдлыг тагнаж мэдэхээр С.Магсаржав өөрөө Бүүвэй, Дамчаа, Дорждэрэм, монхор Хайдав нартай, Ж.Дамдинсүрэн мөн хориод цэрэгтэй явж, баруун, зүүн талаар нь Алаг толгой, Модон овооны зам өнгөрдөг Ховд хотын урд хөндийд оршдог Ширээт улаанд сэм гарч, хотын байдлыг ажиглахад, хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Тэгтэл хотын хэрмийн урд хаалгаар найман морьтой хүн гарч, Алаг толгойн замаар ирэхэд нь нууцаар ойртон, буудаж сандаргаж дөрвийг нь алж, хоёрыг нь зуггаалган, бас хоёрыг нь амьдаар баривчлав. Тэднийг байцаахад Ховдын амбаны газраас Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав нар цөөн цэрэгтэй Захбулгийн өртөөний ойролцоо ирж хориглосныг мэдэж байлдахаар бэлтгэн, зүг бүрт харуул, тагнуул гаргаж буйг мэдээд тэр оройдоо цэргээ хөдөлгөжээ. Явах замдаа манж хятадын харуулын цэрэгтэй тааралдаж буудалцсан боловч онцын их эсэргүүцэлтэй тулгарсангүй.

 

    Цэргийн гол хүчний түрүүнд гурван хэсэг сэргийлэх харуул гаргаж, толгойн сэргийлэхийг Модон овооны замаар, баруун, зүүн, хажуугийн хүчийгАлагтолгой, Эмээлтхөтөлийнчигээр, гол хүчийг Модоновооны замаар хөдөлгөж, хотын өмнөх их, бага хоёр элсэн толгойн зүүн талаар өнгөрөөж баруун хойш эргэж, Талын улааны /хожим Баатар Хайрхан нэртэй болсон/ баруун суганд байрлуулав. Тэр цагаас эхлэн дайчилсан цэргүүд ирж нийлсээр монгол цэрэг 3000 орчим болж, 1912 оны 5 дугаар сард Ховд хотыг баруун талаас нь хагас бүсэлж, чухал замын хүзүүвч гарц боомтыг эзлэн, манж цэргийн хүрээг гаднаас тусламж авах боломж муутай болгожээ.

 

    Энэ хооронд Алтайн Шар сүмээс ван Балдарын зүгээс Ховдын манж цэрэгт зэвсэг хүргэж туслахаар явуулсан 500-гаад цэргийг Буянт голын нэг цутгал Шаварт гол дээр Магсаржавын удирдсан цэрэг тосон байлдаж, Улаан богочид байсан цэрэг нэмэн очиж бүтэн өдөр тулалдан дийлж, 139 хүнийг алж, 3000 лан мөнгө, олон морь тэмээ, зэр зэвсэг олзлон авчээ. Энэхүү цохигдсон цэргээс цөөн хүн зуггаж Ховд хотод шурган орж амжсан байна. Энэ өдрийн буудалцааны үеэр туслахаар ирсэн цэргээ хамгаалахаар хотын манж цэргийн хүрээнээс цэрэг гарган явуулсныг дервөд хоёр аймаг, Урианхайн хошуудын цэрэг хавсран цохиж буцаав. Ховдын манж цэргийн удирдлага хилийн чанад дахь Үрүмч, Шар сүмийн цэргийн ангид хэл хүргүүлж, монгол цэргийг гаднаас нь бүслүүлээд гадна дотно хоёр талаас хавчин цохих санаатай байгааг Ховдод суугаад 7 дугаар сарын 25-нд хотыг орхин гарсан оросын консул Михаил Николаевич Кузминский монголчуудад хэлж тус хүргэжээ.

 

   Жалханз хутагт цугларсан цэргээ авч Урианхайн нутгийн гүнээр тойрон явж, Ховд хотын Шар сүмийн зүүн талын Ямаат уулын өвөрт буужээ. Баруун монголын ард түмнийг эрх чөлөөний төлөө тэмцэлд босгож чадсанаар хотыг бүслэх үед цэрэг нь 5000-д хүрсэн боловч, зэвсэг муутай нэлээд хэсэг нь бороохой шийдэм, цахиур буунаас өөр зэвсэггүй байлаа. Харин Магсаржавын удирдсан 500 орчим цэрэг нь берданаар зэвсэглэсэн нь хамгийн сайн зэвсэгтэйд тооцож болох байв. Цэргийн 3000 орчим нь Сангийн хотын хэрмийг шууд бүслэхэд, бусад нь гадуур бүслэлт хийхэд оролцов. Бүслэлтийн үед харуул хамгаалалт болон дайрах жижиг бүлгүүдийг зохион байгуулах, арван бүр ээлжлэн холбоочны үүрэг гүйцэтгэх, жижүүр томилон ажиллуулах зэргээр дайсны хүчийг мохоон тамирдуулах тактик хэрэглэж, харуул сэргийлэхийг алж устган, агт морийг олзлон авах, шөнийн цагаар хий буудаж сүрдүүлэн дайсныг гал нээлгэн сум хэрэглэлийг нь хороох, бэхлэлтийн хэрмийг дэлбэлэх, хотын хүн амыг аль болох амь бие үрэгдэхээс болгоомжлох, байлдах дургүй хятад иргэдийг талдаа авах аргийг хэрэглэж байжээ. Монгол цэрэг 2 cap гаруй бүслэн хааж, бүслэлтээ улам хумьсаар эцэст нь Ховд хотод тулж ирэв.

 

    Хотын хэрмийг байлдаангүйгээр буулгаж авахыг оросын консул, монгол цэргийн удирдлага оролцсон тулган шаардах бичиг өгсөн боловч бууж өгөх янзгүй болж заасан хугацаанд хариу өгөөгүй учраас 7 дугаар сарын 25-нд Ховд хотыг бүрэн бүсэлжээ. Ховд хотын зүүн, баруун, өмнө гурван чиглэлд их цэргүүд жигдрэн бэлэн болжээ. Тэгэхэд монгол цэрэг нь халх, барга, цахар, урианхай, дөрвөд, торгууд зэрэг монгол овогтны төлөөллөөс бүрдэл болж, тэднийг Магсаржав, Дамдинсүрэн, Тогтох, Хайсан, Дамдинбазар, Дамбийжанцан нарын зэрэг жанжин, сайд, санваартны төлөөлөгчид монголын өөр өөр угсааны хүмүүс нэгэн сэтгэлээр соёмбот тугийн дор нэгдэн, удирдан зохион байгуулж байв.

 

    Монгол цэрэг 1912 оны 8 дугаар сарын 5-нд уулнаас шөнө дунд өгсөн галын дохиогоор, урьд болзон тоггсон ёсоор баруун талын Рашаант хэмээх өндөр ууланд олон бамбар гэнэт дүрэлзэн асахад, зүүн өмнө талаас хариу болгон олон бамбарууд яралзан бадарч, хотруу дөрвөн зүгээс нь нэгэн зэрэг дайрснаар хоёр хоног цус асгаруулсан ширүүн тулалдав. Манж, хятадууд хотыг олны хөлс цус урсган байж эргэн тойрон нэвтрэхийн аргагуй гүн шуудуу ухаж, нүсэр бэхлэлт байгуулан, давхар давхар өндөр өргөн хана хэрмээр бэхэлсэн тул хэр баргийн юм орж ирэхгүй гэж бүрэн итгэсний дээр, байлдааны хориг бэхлэлтийг удаан хугацаагаар чамлалтгүй сайн хийсэндээ сэтгэл нь тийм ч зовиуртай биш байжээ. Гэтэл эрх чөлөөнийхөө төлөө эрийн зоригийг хөвчилсөн дайчдад уул өндөр ч гүвээ мэт, тэнгэр дээр ч намхан мэт байдаг ажээ.

 

    Ган сэлмүүд шөнийн бамбарын гэрэлд аадрын цахилгаан мэт гялалзаж, их уст шуудууг сэтлэх газраар сэтлэн урсгаж, зарим газраар нь гүүр дамнуурга тавьж урагшилсаар хотын их хэрмийг зад татан онгойлгоход, олон морьтон цэргүүд үерийн ус адил хаалгаар багтаж ядан цутгав. Хориг хамгаалалт, нуувч бэхлэлтэнд үүрэглэсэн манж, хятадууд монголчуудтай сөргөлдөн байлдсан болов ч сүр сүлдэнд нь автан эцсийн найдвар болсон Сангийн хэрэм рүүгээ шахцалдан ухарч эхлэв. Ийнхүү Сангийн хэрмийн дэргэд гадна талд ёстой л эр, охин, эрэгчин, эмэгчинээ үзсэн нүсэр тулалдаан болов. Морьд янцгаан хойд хоёр хөл дээрээ дүүлэн босч, ган дөрөө харшилдан, буу нижигнэн, сэлэм зай завгүй хангинаж, орилох бархирах дуун үл тасалдан, утаа тоос холилдон, асах шатах мод дүнз хүржигнэн дуугарч, шаржигнан унаж байв.

 

   Ичээндээ орсон баавгай мэт манж хятадууд ихэнх хүчээ Сангийн хот дотроо хуралдуулж орж ирэх бүхний толгойг хяргахаар зэхэж байв. Монгол цэргийн жанжин Хатанбаатар тэргүүлэн Сангийн хотын хэрмийг даван байлдахаар шийдвэрлэв. Намрын сарын шөнө дуусаж үүрийн туяа манхайх цагаар хатан зоригт дайчид Сангийн хотын хэрмэн дээгүүр даван орж хэрмийн хаалгыг тулалдан дэлгэсэн билээ. Хэрмийг давж ороход хар шоргоолж адил өдий төд ий д айснууд уул ran ан дайрсан боловч монгол цэргүүд эрслэн тулалдаж зам гаргав. Хэрмийг ийнхүү Ж.Дамдинсүрэн, С.Магсаржав, Нанзад, Дамба, Дорждэрэм нарын 28 хүн дүүжингээр даван орж хэрмийн хаалгуудыг онгойлгосон билээ. Ховдын манж цэрэг галтай цуцлаар дарийг нь сааж бууддаг эртний том жижиг их буу, цахиур буу, бороохой жад, нум сум мэтийн зэвсэгтэй байжээ. Ийнхүү бага үд хүртэл байлдаан үргэлжлэн манж хятадууд эцсийн найдвар болсон Сангийн хотоо эзлэгдэхэд арга буюу хүчин мөхөсдөж, аврал эрэгсдийн цагаан хиурыг ёдорт өлгөн хүлцэн бууснаа илэрхийлэв.

 

   Тэр тулалдаанд манжийн цэргээс 200-гаад хүн, монголын цэргээс 45 хүн амь үрэгдэж, монгол цэргүүд 3000 хүн бүхий манж цэргийн хүрээнээс сайд Бао Жүн, бусад түшмэл, дарга, цэргийн хамт 1200 хүн баривчлан, тэмээ 1000 гаруй, морь 1000 гаруй, хонь 5000 гаруй, буу 200, сум 20000, мөнгө 20000 илүү ланг олзлон авчээ. Үүнээс Чин улсын сайд түшмэл 27, цэрэг иргэн 610-ийг оросын хил хүртэл монгол цэргээр харгалзуулан, морь тэмээ хүнсний зүйлийг нийлүүлэн өгч, оросын нутгаар дамжуулан нутагт нь буцаажээ. Ховдод оросын консулаас гадна хамгаалалтын казах цэрэг байсны нэг нь Унгерн Штэрнбэрг хэмээх гавъяаны хэнээтэй, Балтын герман цустай нэгэн офицер байсан байна. Тэрбээр хожим монголын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Ховдыг чөлөөлөх тулалдаанд оролцох маш их хүсэлтэй байсан авч "оросууд үүнд хутгалдаж болохгүй" гэсэн дээрхийн заавраар консул Кузьминский түүнийг байлдаанд оруулсангүй. Оросын консул харин хоёр талыг зохицуулж цус асгаруулахгүй асуудлыг шийдэх гэж хооронд нь зуучлах гэж оролдсон ба үүнийхээ төлөө хожим Богдоос шагнал хүртжээ.

 

    Монгол цэргүүд Ховдын шоронд олон жил хоригдон тарчилж байсан халх, дөрвөд, урианхай зэрэг 400 гаруй хүнийг сулласан нь Богд Хаант Монгол Улсын цэргийн нэр хүндийг тус хязгаар нутагг ихэд мандуулав. Монголын баруун хязгаарын олон ястны улс төр, эдийн засгийн гол төв Ховд хотыг чөлөөлснөөр манжийн дарлалын сүүлчийн цайзыг нурааж ноёрхлыг нь устгах анхан шатны тэмцэл дууссан юм. Ар монголын Ховдоос бусад газарт хятад улс цэрэг ирүүлж чадаагүйг хятад түүхч Чэнь Чуньцзу тайлбарлан бичихдээ: "Тэр үед хятад улсын байдал тогтворжиж амжаагүй байсан болохоор умар зүгийн хэрэг явдлыг анхааран үзэх завгүй байснаас гадна, өвөл цаг байсан учир хол газар цэрэг томилон явуулахад боогдолтой байлаа" гэсэн нь үнэний хувьтай бөлгөө.

 

    Ийнхүү монгол улсын цэргийн анхны том ялалтын үр дүнд Халх Монголын нутаг дэвсгэр манжийн эзэрхийллээс бүрэн чөлөөлөгдсөн ажээ. Ховдыг чөлөөлсөн нь Хүрээнд тусгаар тогтнол зарласнаас ч илүү ач холбогдолтaой зүйл байсан юм. Учир нь 1911 оны 10 дугаар сарын Учаны бослого, 1912 оны 2 дугаар сард Чин династийн сүйрлийг албан ёсоор зарласан хэмээх энэ хоёр үйл явдлын хооронд хятадын хяналт түр зогсох үе нь монголчуудын хувьд тусгаар тогтнолоо тунхаглах, түүнийгээ оросуудаар дэмжүүлэх хамгийн таатай бяцхан тохиол үе байсан ба үүнийг ч монголчууд Богд гэгээн ба халхын ноёдын удирдлаган доор амжилттай ашиглаж чадсан нь энэ болой.

Сэтгэгдэл нэмэх
 
Зочин
over 2 years
Yasan ih medegch ni uuniig bichee ve yag unendee tulaaniig Unuu gaihal Dambiijantsan udirdsan yum shuu dee Tuuhiig herhen zasvarlaj uzel surtal undesnii uchuuhen atgag uzeldee taatsuulan bichij boldogiin tod tomruun jishee ene dee Tegeed neg l mundag erdemten doktoruud ichmeer yum Mongoliin tuuhchid odoo hurtel kominternii surgaali zaavriig murdun dagasaar huurhiis zailuul daa.....
Зочин
over 2 years
Yasan ih medegch ni uuniig bichee ve yag unendee tulaaniig Unuu gaihal Dambiijantsan udirdsan yum shuu dee Tuuhiig herhen zasvarlaj uzel surtal undesnii uchuuhen atgag uzeldee taatsuulan bichij boldogiin tod tomruun jishee ene dee Tegeed neg l mundag erdemten doktoruud ichmeer yum Mongoliin tuuhchid odoo hurtel kominternii surgaali zaavriig murdun dagasaa huurhiis zailuul daa.....
Зочин
over 4 years
Hatanbaatar Magsarjaviin tsereg tataj baisan gazar ni manai Chandmani sumand baidag. Hotol-Us gedeg nertei gazar. Halh, Zahchin 2-n zaag nutag.
Зочин
over 4 years
Manai aaviin aaviin aav Damdin gedeg hun Hovdiig choloolohod oroltsoj baisan gedeg. er ni l baruun 3 aimgiin er huistei bolgon l erh cholooniihoo toloo ene tulaldaand oroltsson bizee. Ovog deedsiin mini baildaj olson nutag shuu
Зочин
over 4 years
bid aztai humuus ym aa