Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Хятадын монгол дахь сүүлчийн түшиц газрыг авсан хиагтыг чөлөөлөх тулалдаан

    1921 оны 3 дугаар сарын 6,7-нд Богд гэгээнтний тамгатай бичгээр зөвлөлтийнхнөөс дэмжлэг авахаар болж хүч, зориг нэмсэн нөхдуүд Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаар Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж, түшиц газартай болох асуудлыг хэлэлцээд, сайн зэр зэвсэгтэй олон тооны цэрэг хамгаалж байгаа хотыг эзлэн авахад хүндрэлтэй тул эхлээд хятад цэргийн эрх баригчдад бууж өгөхийг тулган шаардах аргыг хэрэглэх, эс бүтвээс шууд довтлон байлдахаар төлөвлөжээ. Энэ үед Монгол Ардын Журамт Цэрэг нийтдээ хил орчмоос цуглуулсан 400 гаруй хүнтэй байсны дээр, зөвлөлтийнхний ил далд дэмжлэгээр хүчээ нилээд зузаалж бэхэжсэн тул уг бүрэлдэхүүнээрээ эрх чөлөөний тэмцлийг явуулж, улс төр цэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий Хиагт хотыг цагаантанд удаа дараа цохиулан сэтгэл зүйн дарамтанд орсон гамин цэргээс чөлөөлөх зорилт тавив.

 

    Энэ нь дайсны давуу хүчний эсрэг хийх анхны том байлдаан тул түүний ялалт амжилтаас монголын ард түмний тэмцлийн цаашдын өрнөл хөгжил, хувь заяа хамаарах учир бэлтгэлийг бүх талаар сайтар хамаарах хэрэгтэй байв. Үүний тул журамт цэргийн штабаас байлдааны бодлого, төлөвлөгөөг боловсруулах цэргийг сурган бэлтгэх, шилжүүлэн байрлуулах, зэвсэг хэрэглэлийг зөөж хуваарилах зэрэг ажлыг удирдан гүйцэтгэв. Нэн ялангуяа байлдааны бэлтгэлийг хангахын тулд сургалтыг эрчимтэй явуулжээ. Энэ үеийн партизан цэрэг гэдэг бол бол хил орчмын жирийн малчид, ард иргэдээс гол төлөв цуглуулсан ардууд байх тул гамин буюу хятадын мэргэжлийн, сайтар зэвсэглэсэн цэргүүдтэй тулалдаж, дийлэхийн тулд дадлага сургуулилтыг дээд зэргээр зохион байгуулах шаардлагатай байсан нь мэдээж. Ийнхүү журамт цэргүүд өдөрт 2-3 удаа бэлтгэл сургууль хийж, гар бөмбөг шидэх, зэвсэгтэй харьцах хийгээд байлдааны олон янзын арга техникт суралцаж байсан аж. Харин байрлаж байсан газар орон, тухайн цаг үеийн нөхцөл байдал, сум хэрэглэлийн хүрэлцээ, түүнчлэн цэргүүдийн буу эзэмших өндөр чадварыг харгалзан буудах дасгалыг тэр бүрий хийдэггүй байв.

 

   Үүний хамт журамт цэрэг хятад цэргийн жижиг ангиудыг эсрэг Шаамарын Шар тохой, Хужир нуга, Охиндой зэрэг газарт хэд хэдэн удаа байлдаж дийлсэн нь нэг талаар шийдвэрлэх байлдааны өмнөх томоохон бэлтгэл сургууль, негөөтэйгүүр цэрэг эрсэд урам зориг нэмсэн чухал үйл явдал болжээ. Журамт цэргийн бэлтгэл ийнхүү тал бүрээр хангагдмагц, Хиагт дахь хятад цэргийн эрхтнүүдэд хотыг байлдаангүйгээр өгөхийг тулган шаардах бичгийг урьд тохирсон ёсоор Тройцкосавск дахь ЗОУ-ын Гадаад Хэргийн ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстеникээр дамжуулан 3 дугаар сарын 17-нд өгчээ. Бүгд ерөнхийлөн захирагч жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт "Монголын Хиагг хотноо бүхий хятад цэргийн захиралд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир: Манай журамт цэрэг Хиагт хотыг шуут дайран орж эзлэхээр завдан буй учир, зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул, энэ бичгийг авсан даруй танай харъяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, цөм монголын Хиагт хотыг хамт бидэнд тушааваас зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно. Хэрэв манай энэ бичигг хариу өгөхгүй буюу эс хүлээх болвоос манай монголын цэрэг шуут байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино" хэмээжээ.

 

    Хятадын цэргийн удирдлагаас уг бичигт хариу өгөөгүй тул журамт цэрэг хотыг зэвсгийн хүчээр байлдан авахад хүрч, 1921 оны 3 дугаар сарын 17-нд 10 цагийн хэрд тагнуул ангийг урагш гарган хөдөлгөж, пуужин тавин дохио өгмөгц, журамт цэрэг буудалласан газраас Хиагтын зүг хөдлөв. Цэргүүдийн тамхи татах, хэт цахих, хоорондоо ярилцах, үүрэглэхийг байлдааны журам ёсоор чанд хориглож, анги, хороодын дарга нар журамлаж явав. Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 3 дугаар сарын 18-нд өглөө нар алсын уулын оройд тусах үед Хиагтад хүрч очжээ. Тэндээс харахад бүх хот алган дээр байгаа мэт ив илхэн байв. Дөнгөж боссон хотынхон юу ч сэрдэж, сэжиглэсэн шинжгүй бөгөөд гудамжаар ганц нэгхэн хүн үзэгдэнэ. Хотын хэрмийн харуул манаа нойрмоглон дохиж, халааныхаа хүнийг хүлээж ядаж байгаа бололтой үзэгдэв.

 

   Энэ үед Хиагтад хятад цэргийн 25-р морьт дивизийн штаб, 500 хүнтэй морьт хороо, 40 хүн бүхий хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй 1 болон 2-р морьт хороо, Ивцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4 дүгээр хороо, Ивцэгт 500 хүнтэй 3-р морьт хороо буюу 1940 цэрэг, 12 пулемёт, 7 их буу байв. Хятад цэргийн энэ хүчний эсрэг 400 орчим хүнтэй 2 их буу, 4-5 пулемёт болон буудлагын бусад зэвсгээр зэвсэглэсэн журамт цэргийн ангиуд сөрөн зогсож байв. Үүнээс үзэхэд Хиаггынбайлдааныөмнөхмонголхятад цэргийнтоо 1:4,8, ихбуу 1:2,4- ын харьцаатай байжээ. Ингэхдээ журамт цэрэг хилийн зүгээс үзүүлэх зөвлөлтийнхний дэмжлэгт гол найдвар тавьж байсан нь дамжиггүй. Ийнхүү хүлээсэн үүргийн дагуу хороо ангийг байрлуулж, Ширээ бурханы сүм хэмээх газар пулемётуудыг зоожээ.

 

   Байлдааны ажиллагаа журамт цэргийн тэргүүн анги хятадын харуулын 2 цэргийг буудан алснаар эхэлж, монголчуудын эхний довтолгоо амжилттай өрнөжээ. Буун дуунаар сандран босоцгоосон гамин цэрэг, энгийн хятад иргэд хотын гудамж хашаагаар үймэн бужигнаж, цэргүүд нь зохистой байрлалаа олж ядан, журамт цэрэгрүү пулемётоор учир зуггүй шүршиж, их бага буутаар эмх замбараагүй буудаж эхлэв. Худалдаа, үйлдвэрийн иргэд цэргийнхнээс илт ялгаран хойд хилийн зүг бөөн бөөнөөрөө зугтаж байв. Гамингийн тоо нэн олон боловч журамт цэргийн зохион байгуулалттай гэнэтийн галын цохилтонд няцаагдан, хятад цэргийн тал хувь нь хуарагнан байсан Улаан Бургасны зүг ухарч эхлэв. Журамт цэрэг бүх фронтоор давшив.

 

    Д.Сүхбаатар тэргүүлэн цэргээ авч нуруу руу бууж, Бааст голын зүүн хөвөөгөөр өмнө зүг давшин, Хиагт хотын Цахилгаан мэдээний хороог эзлээд, гамин цэргийн штаб-Заргачийн яамны үүдэнд 1, 2, 3- р хороотой урьд төлөвлөсөн ёсоор хоёр талаас нийлэлдэн, хотын төв рүү дотогшлов. Бага үд болоход ардын журамт цэрэг хотыг бараг эзлэв. Гэтэл зугтсан гамингууд хүчээ цэгцэлж амжаад, Улаан бургасны зүгээс Хиагт руу эргэж довтлов. Хүч тэнцвэргүй хатуу ширүүн тулалдаан эхлэв. Их бууны галаар дэмжүүлсэн гамин цэрэг тооны олноор хүч түрж давшихад, тoo цөөн сумаа барахад хүрсэн журамт цэрэг арга буюу Эрээн нарсны нуруу руу ухран зохистой байр эзлэн хориглон байлдахад хүрэв. Энэ довтолгоонд журамт цэргээс цэргээс 7 хүн амь үрэгдэж, 6 хүн шархаджээ.

 

    Энэ завсар Сүхбаатарын тушаалаар хүн хүч, хөсөгуналгаяаравчлан гаргаж, Алтангаас 2 их буу авчруулж, зохих газруудад байрлуулаад, хооронд нь телефон холбоо тавихын хамт, Дээд Шивээнээс буу болон сум нэмэн ирүүлж, цэргүүдэд хуваарилан өгчээ. Ардын журамт цэрэг давуутай байдлаа дахин сэргээж, байлдааны санаачлагыг дахин гартаа авав. Улмаар оройн 4 цагийн үед дахин довтолгоонд оров. Дахиад л ширүүн тулалдаан болж журамт цэргийн их бууны мэргэн гал дайсны их бууны цэгийг дарахад гамингийн зарим анги журамт цэргийн баруун талаар ороон ар талд нь гарахаар маневрласан боловч замын зуур бутцохигдов. Байлдаан шөнө дөл болтол үргэлжилж, нэгэнт ялагдсан гамин цэргүүд хотыг орхин Ивцэг, Бөхлөө, Хярааны замаар гурав тасран зугтав. Журамт цэрэг тэднийг Ивцэг, Тужийн нарс хүртэл нэхэн байлдсаар шөнө харанхуй болоход галаа зогсоов. Үүгээр Хиагтын төлөө байлдаан үндсэндээ дуусав. Ийнхүү хүн хүч, зэвсгийн хувьд өөрөөсөө хэд дахин илүү дайсныг хохирол багатайгаар ялж дийлэхэд ардын журамт цэргийн зориг хүч, байлдах чадвар, Д.Сүхбаатар тэргүүтэй цэргийн дарга нарын удирдах авьяас гол үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ ЗОУ-ын улаан цэргийн зүгээс үзүүлсэн тусламж чухлаар нөлөөлсөн юм.

 

   Монголын хилийн дагуу байрласан 5 дугаар армийн болон Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын цэргийн ангиуд Хиагтын төлөө байлдаанд шууд оролцож болохгүй гэсэн заавартай байсан хэдий ч бодит байдал дээр журамт цэрэгт ажиллаж байсан сургагчдын хамт дээрх ангиудаас багагүй хүн хүч түүний дотор халимаг, буриад цэргүүд дээл хантааз өмсөн партизан цэргийн эгнээнд орж, байлдаанд оролцсон байдалтай бөгөөд мөн Тройцкосавскийн зүгээс их бууны галын дэмжлэг үзүүлж, байлдааны ажиллагааг харилцан зохицуулж байжээ. Мөн Унгернд цохигдоод сэтгэл санаа хийгээд зохион байгуулалтын хувьд унасан, монголын хүйтэнд даарч бээрсэн хятад цэргүүдийг цохих нь сэтгэл зүйн харьцангуй давуу талыг олгож байв. Гэвч тоон талаас нь харьцуулахад зөвлөлтийнхний дэмжлэгийг авсан ч гэсэн монголчууд дэндүү цөөхөн байсан нь хүнд хэцүү ялалт байсныг нотолж болно. Монголчуудад цохиулан зугтааж орж ирсэн хятад цэрэгт зөвлөлтүүд мөн туслан нутагт нь буцаажээ. Ийнхүү журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны том ялалт байгуулж, хятад цэргийн ноёрхлыг эцэс болгож, харийн түрэмгийллийг эсэргүүцэн тэмцэх зэвсэгт хүчин болохоо илтгэн харуулжээ. Хиагтыг журамт цэрэг чөлөөлсний дараагаар Буур Жирэгтэйгээс Хавтгай хүртэл, Хиагтаас баруун тийш 5 харуул, Хяраанаас Хүдэр хүртэлх зүүн 4 харуул, өмнө зүгт Ивцэг Цагаан даваа, баруун өмнө зүгт Шаамараас Бүдүүн хүртэл нутгийг багтаасан түшиц газар буй болсон нь чөлөөлөгдсөн нутгийн ард олны тусламжинд тулгуурлан, цэргийн хүчийг цаашид нэмэгдүүлэх улмаар тусгаар улсаа бэхжүүлэх, хэтийн зорилгоо биелүүлэх бололцоог буй болгосон юм.

Сэтгэгдэл нэмэх
 
Зочин
over 3 years
Hudlaa ym bichihee boliochee. Odoo hen unemshih ym be
Зочин
over 3 years
Gaminguud bail dajgui shuudee. Orsuudtai tohirson ysooroo hoishoo zugaagaad nutag ruugaa butcsan shuudee
Хар Зочин
over 3 years
Монголчууд яг энэ чигээрээ явбал маш хурдан хөгжинө
Зандраа
over 3 years
Оросын цэрэг туслаагүй гэнээ. Бас 400 зоригт эр ч гэх шиг. Энэ чинь оросуудад дайчлагдаж хөл гар нь бологсод л байсан шүүдээ. Оросууд ихэнхийг нь хожим нь цааш нь харуулсандаа
Анапа
over 3 years
Богдын төрийг унагаж оросын нөлөөг батжуулахаар хийсэн анхны алхам байсан. Дараа нь гар хөл болсон Сүхбаатараасаа эхлээд Монгол,Буриад, Тувад 100 гаруй мянган монголчуудыг Богд хаантай нь цааш нь харуулах ажлыг оросууд хийсэндээ. Хиагтыг чөлөөлсөн нь эх орноо чөлөөлсөн хэрэг огт бишээ. Оросууд өөрийн хараат нутагтаа байгаа хятадуудыг гаргах аргаа Монголчуудаар хийлгэж дипломат бодлого явуулсан юм. Одоо Хиагт хот хаана байна вэ.
ЭРДЭНЭ99
over 3 years
модун хvnnvг нэгтгэж тvmэн хаан нэгдсн улсын сvр хvчийг тов азид мэъдрvvлж атилла хvннvг дэлхийд мэдрvvлж СЯМБИ нvvдэлчид оорийгоо соёлт ХАН ТАН гэххvчирхэг гvрэнг дараагаарн мохоож ЖУЖАН улс дээрх тvvхийг тохиолдол бишийг баталж КИДАН улс монл нанхиад гvрэнг эзэлэн сууж байжээ уурсан хорссондоо бvдvvлэг гээбиз МОНГОЛ НУТАГТ МАНДСАН ЧИНГЭСЭЭС ОМНОХ МОНГОЛ УГСААТ 4 улс бvгд ОМНОО БУЙ ИХ ЭЗЭЛЭЭД тансаг амидралд умбан улсаа мохоосон юм шvv дээ СЯМБИ нvvдэлчн
даашка
over 3 years
Ямартай ч бидний эцэг өвгөд эх орноо чөлөөлсөн нь үнэн.Энэ ниитлэлийг оруудсан хүмүүсийг доромжлох хэрэггүй шүү дээ.
Зочин
over 4 years
Оросын цэргүүдээс тусламж аваагүй шүү дээ. Оросын цэргүүдэд дээл хантааз өмсүүлж тулалдуулсан гэж Баабар балайгийн онолыг авах хэрэггүй. Энэ 400 зоригтны нэрс байдаг шүү дээ. Энд орос нэр байхгүй. Тэгээд ч морин тулалдаан, мэргэн буудах талаасаа монголчууд оросын цэргээс хамаагүй илүү байсан. Хатанбаатарын оросуудтай хийсэн тулаан бусад тулаанууд үүнийг гэрчилнэ.
Зочин
over 4 years
HYtadin mOngoldakhi gene teneg ergvv chin
Зочин
over 4 years
Tegeed tulgan shaardah bichig Orosoor damjuulj uguud bhad nuguu gamin tsereg n yugaa ch boddoggui untaad bj bdag bas Orosuud baahan tsereg zevseg uguud bas ih buugaar demjeed bsnaa gamin tsereguudiig uuriin nutgaar damjuulj Chitaar uragsh gargaad bdag chuluuluh dain bhuu.Show hiigeed gol n Bogd khaant ulsiig ustgah gesen yum bishuu.Baron von Ungarn harin gaming but tsohison bhaa.
Зочин
over 4 years
Тэгээд Хиагт одоо хаана байна?
beg
over 4 years
mongolchuud manjid darlagdsan bolxoos xujaa nart darlagdaagui um shuu
Зочин
over 4 years
mongolchuud yag ene chigeeree ergvvtej amidarwal 10 jiliin daraa bhgui bolno!!!!!
Зочин
over 4 years
Gamingiin gol huchiig Baron Ungern ustgasan gedegiig odoo buh Mongolchuud meddeg bolsoon