Монголын төлөө цохилох зүрхтэй хүмүүн бүрт
Хаадаас илүү хүчтэй хашир Жанжин Ногай

   Өгөдэй хааныг нас барсны дараа Дорнод Европт ялгуусан аян дайн хийж байсан Монголын армийн жанждыг Бат хаан цуглуулж хуралдай хийсэн бөгөөд уг зөвлөлгөөнөөр өрнө зүгийн байлдааны ажиллагааг зогсоож, Монгол гүрний баруун өмнөд хилийг Молдав Булгараар тогтоох, цэргийн олзлогдогсдыг бүгдийг нь суллан тавихаар шийдвэрлэж, энэхүү хил орчмын нутаг дэвсгэрийн захирагчаар нь түмтийн ноён Ногайг томилсон байна. Энэ үеэс эхлэн Ногай жанжин Алтан Ордны улс доторх байр суурийг баттай эзэлж эхэлжээ. Ногайн гарал үүсэл нэг их тодорхойгүй. Сурвалж бичгүүдэд түүнийг Зүчийн гуч Татаарын хүү гэлцдэг ч түүний өвөг эцэг нь Буфла гэгч байсан агаад Ногай түүний татвар эмээс төрсөн учир хаан ширээнд суух эрхгүй байсан гэдэг. Ногай Алтан Ордын хаан Бэрхийн нөлөөгөөр лалын шашинд орсон хүн байжээ.

 

    Гаднаас заналхийлэх дайсангүй, Ил хааны гүрэнтэй хиллэж буй нарийхан зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн Алтан Ордны Улс Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс болж чаджээ. Энэ үед Алтан Ордны монголчууд Арал тэнгисээс Карпатын уулс хүртэлх өргөн уудам нутагт соёлт орнуудаас саад тотгор үзэлгүй, адуу мал тавтай идээшилж, айл аймаг нь тоо тоймгүй мал сүрэгтэйгээ хөндлөн гулд нүүдэллэн амьдарч байлаа. Ногай Бэрх хааны үед түмтийн захирагч байгаад 1256 онд Ил хаадын улстай анхны дайн хийхэд ихэд товойн шалгарсан байна. Түүнээс хойш тэр бараг 40 жилийн турш Алтан Ордны улсын доторх хамгийн нөлеө бүхий, хүчирхэг хүний нэг болсон байна. Гэхдээ тэр Бэрх хааны үед улс төрийн хэрэгт оролцож зүрхэлдэггүй байсан бөгөөд Бэрхийг залгамжлагч Мөнхтөмөр хааны үеэс Ногайн нэр нөлөө эрс нэмэгджээ. Мөнхтөмөрийн назгай, сул байдлыг ашиглан түүний өмнөөс улс орны дотоод, гадаад бодлогыг аажим аажмаар гартаа авч эхлэв.

 

    Алтан Ордны улсын эзэн бол чухамдаа "хаадын хаан" байлаа. Оросын их вангийн хэргэм, түүний ширээ бол дэргэд нь юу ч биш байснаар барахгүй хаанаас Оросын вангуудын аль нэгэнд үзэмжээрээ хүртээж асан тэрхүү зарлигийн бичиг нь тэдэнд юунаас ч илүү үнэ цэнэтэй эд байв. Ногай ийнхүү Алтан Ордны улсыг үндэслэн хөгжүүлсэн гурван ч хаанд үнэнч зүтгэж, тэдний өмнө болон өрнөдөд явуулсан аян дайнд оролцож, Ил хаад, Византи, Полын, Литовын эсрэг байлдаж ихэд нэр нүүрийг олоод, Алтан Ордны улсыг үндэслэн байгуулснаас хойшхи дөрвөн арван жилийн хугацаанд Ногайн захирсан улсын хүч чадал нь Хар тэнгисээс умар зүг орших үржил шимт сайхан нутагт үлэмжхэн нэмэгдэж бэхжжээ. Түүний голлон захирч байсан Өмнөд Оросын тал нутгийн нүүдэлчин ард түмнүүд монголчуудад уусч, тэдний боол болж, мал сүргийг нь адуулах буюу цэрэг нь болдог байв. Азийн тал нутаг одоо бараг Карпатын нуруу хүртэл цэлийх болж түүний хязгаарт орших улс орнууд хамгаалж хориглох нь бүү хэл харин ч өөрсдөө нүүдэлчдийн зэрлэг довтолгооны номхон хүлцэнгүй бай болох нь их байв.

 

    Ногай энэ үеэс эхлэн дуртай хүнээ хаан ширээнд суулгаад дургүйгээ хүрсэн үедээ авч хаях хүчтэй болж арай л өөрийгөө хаанд өргөмжлөхийг түвдсэнгүй, харин тэднээр гарынхаа тоглоомыг хийх болжээ. Ногайн орд гэгч нь улсын доторх улс болсон бөгөед 1282 оноос Алтан Ордны улсаас хэрэг дээрээ бие даан тусгаар тогтнох болов. Ногай жанжин ид хүчээ авсан үедээ Мисирийн султан Байбарсын саналыг хааны өмнөөс бараг л бие даан хүлээн аван Ил Хааны эсрэг хэд хэдэн удаа зэвсэг зөрүүлж өгөөтэй аваатай байлджээ. Мөн энэ үед Византийн хаан өөрийн аюулгүй байдлын үүднээс охиноо Ногайд өгч ураг барилдаад улмаар түүнд цэргээ итгэн өгч Булгарын эсрэг дайтуулж байв. Дараагийн ээлжинд Булгарын хаан охиноо Ногайд өгч, Сербийн вант улсыг дайлж эзлэхэд нь туслав. Ногай мөн өөрийн харъяаны Оросын ноёдтой хамтран Литва, Полыпуудын эсрэг амжилттай аян дайн хийж, олз омогтой буцаж иржээ. Ийнхүү Ногай өөрийн тойрон хүрээлсэн орнуудад эрх хүчийг олсноор, Оросууд түүний Царь гэх болов. 1280 онд албан ёсны хаан гэгдэх Мөнхтөмөр хорлогдсоноор tүүний дуу Тодмөнх 7 жил хаанчлав. Гэвч жинхэнэ эрх мэдэл Ногайн гарт байлаа. 1287 онд Тулабуга Алтан Ордны улсын хаан ширээнд Ногайн дэмжлэгийг хүлээн суув. Тулабугаг хаан ширээнд сууж байх үед хааны засаглалын нэр хүнд шалдаа хүртэл унасан үе байлаа.

 

    Түүхчид энэ хоёр хааныг хуурамч хаад гэж нэрлэсэн байдаг нь үнэн чанартай бүх ажил хэргийг Ногай гардан хийж байсанд оршино. Тулабуга, Ногай хоёр 1285 онд Галицийн зарим ванг газарчнаар аван Унгар руу довтлов. Тэд Висла мөрний эрэг хүртэл довтолж, Польшийг сүйтгэн эзэлсэн боловч Бат хааны байлдан дагууллын үе шиг зөвхөн тонон дээрэмдээд буцжээ. Зарим мэдээгээр 20 мянган хүнийг олзлон авчирсан байна. 1290 он гэхэд Ногайн нэр хунд туйлдаа xvpn эзэнт улсын өмнө этгээдэд орших Болгар, Сербүүд түүнд албан ёсоор дагаар оржээ. Тулабуга хаан өөрийгөө ямар ч нэр хүндгүй нэгэн болж хувирахыг зүгээр хараад суусангүй. Удалгүй Тулабуга, Ногай хоёрын хоорондын зөрчил эрс хурцдаж биесийг устгах замд оржээ. Энэ үед Ногай заль хэрэглэсэн байна. Ногай Тулабугагийн эхтэй холбоо тогтоож итгэлийг нь олсон ажгуу. Тэрбээр: "Чиний хүү чинь нас залуу хаан. Би түүнийг дотоод гадаадын ажил хэргээ хэрхэн тодорхойлох, дэг журам тогтооход хэрэгтэй арга барилд сургах хэрэгтэй байна. Ингэхийн тулд тэр өөрөөс нь өөр хэн ч байхгүй хүнгүй газар очих хэрэггэй. Би хэдэн хүн дагуулж очиж уулзана. Түүний дэргэд одоо цуглуулаад байгаа цэргээс нь хэн ч байх ёсгүй" гэж эхэд нь хэлүүлэв. Эх нь Тулабугаг ятгаж цэргийг нь тараалгаад Ногайд урилга явуулжээ. Тийн хэлснээр тэр хоёр уулзаж ярилцаж байгаад Тулабуга мэхлэгдсэнээ ойлгожээ. Энэ үед Ногайн цэрэг Тулабугаг тойрон зогсож байгаад түүний тушаалаар мориноос нь буулган ирэхэд Ногай дэргэдээ зориуд авчирсан Токтоод хандан "Энэ хүн чиний эцгийн мөн өөрийн чинь хаан ширээг эзэлсэн юм. Мөн чиний бусад ах дүү нартай чинь хамтран чамайг алахаар зөвшөөрөлцөж байгаа тул чиний гарт өглөө" хэмээн өгүүлээд Тулабуга хааныг хөнөөлгөв.

 

    Дараагаар нь Ногай Токтоог Алтан Ордны улсын хаан болгосон байна. Ногай энэ үеэс Ил хаадын улсыг удаа дараалан захирч байсан Абага, Аргун хаан нартай холбоо тогтоож дайн байлдаанаа зогсоон найрамдаж, гүнж солилцон худ ураг болж байжээ. Токтоо хаан ч өөрийн хувиар эдгээрийн сүүлд Ил хаан болсон Газантай найрамдан элч солилцох болжээ. Ийнхүү Ногай жанжин болон Токтоо хаан аль аль нь Ил хаадтай холбоо тогтоож найрамдах чигийг барьж байв. Энэ үе бол Ил хаад болон Алтан Ордны улсын хооронд хэсэгхэн зуур найрамдаж байсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа байсан билээ. Токтоог хаан суусан эхний жилүүдэд Ногай жанжин Алтан Ордны улс дотор бүрэн эрхт эзэн байв. Иймээс ч Токтоо түүний юу гэснийг үг дуугүй гүйцэлдүүлэх болжээ. Тухайлбал, Токтоо Ногайн хатан Байлакийг хүлээн авч хэдэн өдөр найрлуулан амраагаад хэрэг зоригийг асуухад: "Чиний зам дээр өргөст бут үлджээ. Түүнийг цэвэрлэх хэрэгтэй" гэв. Токтоо "Ямар өргөст бут байна" хэмээвээс нөхрийнхөө зааж өгсөн 23 ноёныг нэрлэхэд Токтоо тэднийг дуудан ирүүлээд бүгдийг нь цаазалсан гэдэг. Ийнхүү олон ноёдыг алсан нь Токтоогийн байдлыг ихэд сулруулсан юм. Гэхдээ тэрбээр Ногайн эсрэг тэмцэх зориг хүчтэй хүн байжээ. Оросын 14 хотыг дайлаар цохиж эрх чөлөөний төлөөх эрмэлзэл, тэмцлийг нь дарсан хойноо Токтоо хаан цэргээ Өмнөд Орос руу хөдөлгөв. 1298 онд Ногай, Токтоо хоёрын хооронд анхны тулалдаан болоход тэрбээр Днепр мөрөн дээрх Ногайн цэргийн хүрээг довтлон орж цохиод, хүйтэн болж мөртскта хөлдөхийг хүлээн суув. Гэвч тэр жил цаг агаар дулаан байснаас мөрний ус хөлдсөнгүй. Ийнхүү Ногай цаг хожиж сөрөг тулалдаанд бэлтгэх цаг олоод, улмаар хааны цэргийг бут цохижээ. Токтоо хаан зугтаан одож дахин их цэрэг хуримтлуулав. Ногай Токтсюгайн эсрэг Ил Хаадын улстай холбоо тогтоохыг оролдсон ч тэнд энэ үeийн хамгийн алсын хараатай ухаалаг хаан Газан хаанчилж байсан тул хоорондын хэрүүл маргааныг хурцатгаж сааруулах нь Их Засаг хуульд харш үйл хэмээн Алтан Ордны иргэний дайнд оролцохоос татгалзжээ.

 

     Удалгүй 1300 онд Ногай, Тоюгоо нарын хооронд шийдвэрлэх тулалдаан болсон байна. Энэ тулааны өмнө Ногайн мэдэлд байсан Маажи, Сүдүүн, Удрааж, Ахбуг Тайта нарын ноёд 30000 цэргээ аваад Токтоогийн талд оржээ. Хаан болон хүчирхэг захирагч жанжин хоёрын их цэрэг тулгаран байлдахад нэг өдөрчийн газар үлдээд байхад Ногай Буга гэдэг хүнийг 100 хүн захируулан тагнуулд явуулсан боловч тэд нь Токтоогийн цэрэгт баригдаж, Буга ганцаараа зугган гарчээ. Эндээс Токтоо хаан Ногай жанжны байлдааны тактикийг тааварлан мэдсэн бололтой. Хоёр талын цэрэг тулаанд орж зууралдан байлдсаар орой нар жаргаж байхад хүүхдүүд болон цэргүүд нь дийлдэн зугтааж, Ногай бараг ганцаар шахуу үлджээ. Түүний нас өндөр болсон болохоор зовхи нь унжиж, сормуус хөмсөг нь нүдийг нь дарж юм харж чадахгүй болсон байв. Түүнийг Токтоогийн цэрэгт алба хааж байсан орос цэрэг барьж авахад Ногай өөрийн нэрийг хэлж: "Намайг алалгүй Токтоо дээр аваачиж өг. Би түүнтэй хэлэлцээ хийхийг хүсэж байна" гэхэд үгэнд нь оролгүй Ногайг алж толгойг тасдан аваад Токтоо хаан дээр авч иржээ. Гэвч Токтоо хаан хилэгнэн уурлаж, Чингис хааны уламжлалын дагуу эзэн захирагчийн биед аймшиггүй халдсан хэмээн тэр орос цэргийг цаазаар авч "Өөр хэн нэгэн бас ийм хэрэг хийчихээд дахиад ирэхгүй байлгахын тулд шүүх түүнийг цаазлахыг шаардаж байгаа юм" хэмээн хэлсэн гэдэг.

 

    Ийнхүү 40 өөд жил Алтан Ордны улсын амьдралд идэвхтэй оролцож гадаадынхан түүнийг хаан хэмээн өргөмжлөн тусгайлан элч зарж, элчийг нь хүлээн авч, хааны зиндаанд үзэж байсан хүчит Ногай жанжны амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн ажээ. Гэвч түүний үйл хэрэг түүхэнд тодоор дурайн үлдэж, Дорнод Европын орнуудыг номхотгож, хүчирхэг Алтан Ордын улсын тэргүүн жанжин байснаар нь хүмүүс дурсах болжээ. Ногайн эзэмшил нутаг түүнчлэн анх өөрийн армийг байгуулж эхэлсэн газар нь Алтан Ордын өмнөд хэсэгт байсан бөгөөд Ногай тэндхийн бүрэн эрхт эзэн байсан юм. Тэр нутгийн зарим овог аймгууд өөрсдийгеө Ногайчууд гэх болж, эдүгээгийн ногай хэмээх жижиг үндэстэн үүссэн түүх ийм ажээ.

Сэтгэгдэл нэмэх
 
Зочин
over 3 years
chi kazah mongoliig n yaj medej bgan .yr n yu bichxe engiiin neg kazahaar zaalgah mongoliin setgvvlchid bhkvshvv
Зоsчsин
over 3 years
Ta nar mania kazah humuusiin tuuhiig zorgooroo bichhiinmaa bolimoor uim
Зочин
over 4 years
Tvvx gyuiwlaxaa bolioch zvchiin uugan xowgvvn bat mongoliin xaan b.can xajyyd ni cvweedei janjin zowlox b.can Ard vldcen ni nogai janjin bol altan yragiinxvn bish
DGFUssMPxCDl
over 4 years
Apartments view photos, floor plans prices! See us for.,
mOaNamMkMPukYug
over 4 years
The quickest and easiest way is.,